Их Британий "Эрдмийн баяр"-ын арга хэмжээ болж өнгөрлөө
Бичсэн: Administrator   
2017-06-29, Пүрэв

 Image

2017 оны 6 сарын 17-нд манай төвийн 2016-2017 оны хичээлийн жилийн хаалт, Цагаан толгойн ангийн 4 дэх төгсөлт, "Эрдмийн баяр"-ын арга хэмжээ болж өнгөрлөө.

Эрдмийн баярын үйл ажиллагааг нээж, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөх Б. Одонжил баярын мэнд хүргэн үг хэлж, төгсөгчдөд батламж, өргөмжлөл гардуулав.

Уг арга хэмжээнд морин хуурч, хөөмийч Бат-Эрдэнэ болон Түвшин ахиулах, Дунд, Гүнзгийрүүлсэн дунд бүлгийн сурагчид урлагийн тоглолтоор Цагаан толгойн ангийн төгсөгчдөдөө сэтгэлийн бэлэг барьсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо.

Эх хэлээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурч судлах эрхэм үйлийг хөхүүлэн дэмжиж, монгол хэлний сургалт явуулах нөхцөл боломжоор хангасан Монгол Улсаас ИБУИНВУ- д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон болон хүндэт эцэг эхчүүд, хамтран ажилласан багш нар, найз нөхөд, уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье!

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв
Лондон хот

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?