“CHICAGO OPEN” Монголчуудын Боулингийн Нээлттэй Тэмцээн амжилттай зохиогдлоо
Бичсэн: Administrator   
2017-06-29, Пүрэв

Image 

“CHICAGO OPEN” Монголчуудын Боулингийн Нээлттэй Тэмцээн 2017 оны 6 сарын 10-ний ѳдѳр 2-дох жилдээ амжилттай зохиогдлоо.

Боулингийн спортыг монголчуудын дунд хѳгжүүлэх, Боулингийн спортоор хичээллэгсэд, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү тэмцээн зохион байгуулагдаж, нийт 47 тамирчид мэргэжлийн ПБА Беар тосолгоотой зам дээр өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тѳрѳлд М. Очбаяр (Чикаго), Б. Батчулуун (Вашингтон ДС), Э. Энхболд (Денвер) нар 1, 2, 3-р байрыг тус тус эзлэв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тѳрѳлд П. Байгалмаа (Вашингтон ДС), Г. Туул (Вашингтон ДС), Ш. Нарантуяа (Денвер) нар 1, 2, 3-р байрыг тус тус эзлэв.

Эрэгтэйчүүдийн багийн тѳрѳлд Денвер хотоос хүрэлцэн ирсэн HAWK STRIKE баг 1-р байр, Чикаго хотын 300х300 баг 2-р байр, SPARESM баг 3-р байрыг эзэллээ.

Эмэгтэйчүүдийн багийн тѳрѳлд Вашингтон ДС хотын DC Girls баг, Денвер хотын Гэгээ баг, Чикаго хотын Wonder Girls баг 1, 2, 3-р байрыг тус тус эзлэв.

Денвер хотын Э. Энхболд 233 оноогоор, Чикаго хотын Ц. Мөнхзаяа 196 оноог авч Тэмцээний Хамгийн Өндөр онооны эздээр шалгарлаа.

Нийт тамирчид, хөгжөөн дэмжигчид, үзэгч та бүхэнд дахин талархлаа илэрхийлье.

 

Mongolian American Bowling Association /
The American Mongolian Association

www.facebook.com/american.mongolian.association

 

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-07-12, Лхагва )