Чикаго хотноо Монгол наадам урьд урьд жилүүдээс өргөн дэлгэр элбэг дэлбэг сайхан боллоо
Бичсэн: Administrator   
2017-07-12, Лхагва
Image 
 
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ. Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа. Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн нь болсон Элэг нэгт Дэлхийгээр тархан суугаа эрхэм хүндэт Монголчууддаа Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
 
АНУ-ын Чикаго хотноо Монгол наадам урьд урьд жилүүдээс өргөн дэлгэр элбэг дэлбэг сайхан боллоо. Наадмын үеэр хүчит 64 бөхийн барилдаан болж Хөвсгөл аймгийн харьяат Сумын заан П.Доржрагчаа түрүүллээ. Мөн хүүхдийн барилдаан, шагайн харвааны тэмцээн, хурдан дааганы билэгдэлт уралдаан буюу нас насны хүүхдүүдийн гүйлтийн тэмцээн, олс таталтын тэмцээн, Монгол гоёлын тэмцээн, "Би монгол хүн" хүүхдийн гар зургийн уралдаан зэрэг болж Монгол соёл урлаг түүхээ сурталчлан таниулсан сайхан наадам боллоо.
 
 
Том Дашням

World Mongols Association

 



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-07-12, Лхагва )