Ярилцлагагүйгээр Америк виз мэдүүлэх журам
Бичсэн: Administrator   
2017-10-20, Баасан

 Image

13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй.

13 болон түүнээс доош насны хүүхэд эцэг эхтэйгээ виз мэдүүлж байгаа тохиолдолд эцэг эх нь визний ярилцлаганд ирэхдээ хүүхдийнхээ мэдүүлгийг авчирч хамт мэдүүлж болно. Энэ тохиолдолд хүүхэддээ тусад нь цаг товлох шаардлагагүй.

13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчдийн материалыг Даваа- Баасан гаригуудын (АНУ болон Монгол улсын баярын өдрүүдээс бусад) 15:00 цагт Элчин Сайдын Яаманд авчирч өгч болно.

Дараах багц материалыг бүрдүүлнэ:

  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт;
  • DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас (confirmation page);
  • 5см x 5см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 1 хувь зураг. Зурагт тавигдах шаардлагыг эндээс харна уу;
  • Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь;
  • Аяллын зорилго болон хөтөлбөр (Англи хэл дээр);
  • 13 болон түүнээс доош насны хүүхдүүд:
    • Төрсний гэрчилгээний эх хувь;
    • Виз мэдүүлж байгаа хүүхэдтэй АНУруу хамт явах хүмүүсийн паспортын болон хүчинтэй визний хуулбар;
    • Виз мэдүүлж байгаа хүүхдийн АНУруу явах аяллыг зөвшөөрсөн эцэг эхийн захиа;
  • 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид хамт явах хүмүүсийн гадаад паспортын болон хүчинтэй визний хуулбар.

Жич: Визний шийдвэрийг материал хүлээлгэн өгснөөс хойш 2 долоо хоногийн дараа ЭСЯ-н дээр ирж авна уу.

Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх үйлчилгээ нь виз шууд олгоно гэсэн баталгаа биш юм. Визний мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч танилцсаны дараа зарим тохиолдолд виз мэдүүлэгч (эсвэл виз мэдүүлэгчийн эцэг эхийг) ярилцлаганд дуудах шаардлага гарч болно.

 

www.ustraveldocs.com/mn_mn/mn-svc-dropoffapplication.asp




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-20, Баасан )