Талийгаач 12 жилийн өмнө АНУ-д очжээ
Бичсэн: Administrator   
2017-10-20, Баасан
 Image
 
АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн байсан юм. Энэ харамсалтай хэрэг лхагва гаригт /2017.10.18/ гарсан.

 

Гэмт халдлагын золиос болсон хүнийг Түдэвийн Баярсайхан гэдэг, 53 настай байжээ. Тэрээр шаргуу хөдөлмөрч, сайн эцэг байсан, гэмт этгээдийн төлөө санаа зовниж явдгаа ярьж байсан гэж гэр бүлийнхэн нь мэдүүлжээ. Энэ талаар NBC телевиз мэдээлсэн байна.

 

Баруун гар талаас хоёр дахь нь Т.Баярсайхан. Тэрээр 2017.10.18-нд Мэрилэнд мужийн Ижвүүд хотод буудуулж амиа алдсан.

Түдэвийн Баярсайхан гэр бүлийн хамт Виржиния мужийн Арлингтон хотод амьдардаг байжээ. Талийгаач гэр бүлийн хамт 2005 онд АНУ-д очиж, суурьшсан байна. Гурван хүүхэдтэй. Охин нь АНУ-д хамт амьдардаг бол хоёр хүү нь эх орондоо аж төрдөг тухай NBC мэдээлжээ.

Түүний эхнэр Д.Гэрэлмаа “Нөхөр маань гэмт этгээдийн тухай өмнө нь ярьж байсан. Тэр үргэлж ууртай байдаг гэж хэлж байсан” хэмээснийг AP агентлаг дамжуулжээ. Сүмд залбирал үйлдэхдээ ч гэмт этгээдийн талаар залбиралдаа дурдаж, бурхан түүнийг ивээлдээ аваасай гэж хүсдэг байсан гэнэ.

Д.Гэрэлмаа нөхөртэйгөө хамт наран цэцэгсийн дунд авхуулсан зургаа харуулж, нас барахаас гурав хоногийн өмнө авхуулсан болохыг хэлжээ. Тэд хамтдаа 32 жил амьдарсан гэнэ.

Т.Баярсайхан эхнэр Д.Гэрэлмаагийн хамт

Т.Баярсайхан христийн шашин шүтдэг, гэртээ Библийн сургалт явуулдаг, сүмийнхээ номлогч байсан аж. Ажилдаа дуртай, гэр бүлдээ хайртай нэгэн байсан тухай түүний охин Б.Сувд дурсаад “Тэр хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсан. Миний мэдэх хамгийн даруу төлөв хүн. Маш нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй, бусадтай амархан ойлголцдог. Хүн бүхэн түүнийг хайрлан хүндэлдэг байсан гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна.

Т.Баярсайхан жинхэнэ америк мөрөөдлийн эзэн байсан гэж охин нь ярьжээ.

Дэлгэрэнгүй англи хэл дээр  https://wtop.com/maryland/2017/10/police-capture-shooter-they-say-targeted-6-people-he-knew/slide/1/

Талийгачийн буяны үйл ажиллагаанд мөнгөний хандив үзүүлэх сонирхолтой байгаа хүмүүс https://www.gofundme.com/shootingvictimmd20171018 уруу орж хандивлана уу?

https://news.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?