"ХҮҮХЭД–ЭРДЭНЭ" гэр бүлийн сэдэвт уулзалт
Бичсэн: Administrator   
2018-02-01, Пүрэв
Уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна
Лос Анжелис хотын Монгол номын сангийн 10 жилийн ойн хүрээнд олон ажлууд зохиогдож байна. Тэдгээр ажлуудын нэг болох бидний урилгаар хүрэлцэн ирсэн МУСГЗ, Хэл шинжлэлийн ухааны доктор, Монголын Хүүхдийн Уран Бүтээлчдийн  “Эвт үзэг” төвийн тэргүүн, хүүхдийн зохиолч  Б. Нацагдоржтой хийх “ ХҮҮХЭД – ЭРДЭНЭ” гэр бүлийн сэдэвт уулзалт 2018 – 02 – 03 ны 18: 00 цагаас ..Golden Mongolia Restaurant-. д болно. 
Б. Нацагдорж нь: - “Буруу, буруу”  “Яана даа, би”,  “Үлгэрийн бороо”,  “Харц”,   “Хүслэн”,  Ээжийн бүүвэйтэй хэл” , “Каспер”       “Зүрхний цэцэг”,   “ Ухаарал”, “Ээжийгээ би санаад л байна”, “Ижий хайр”,” Хан буурал аав” зэрэг дуунууд болон “Түрдэг тэрэг”, “Үнэнч найз” “Чи ч сайн  би ч сайн”, “Аавын цээжит Чулуут”, Дэлдэн цэнхэр”, “Эмээгээ эрхлүүлье”, “Цэцгэн хавчаар” зэрэг хүүхэд гэр бүлийн сэдэвт 20 гаруй ном бүтээсэн юм. Мөн телевиз радиогийн 2000 гаруй нэвтрүүлэг болон баримтат ба богино хэмжээний кино зохиол бичсэн юм. Түүний
зохиолыг нь бичсэн “Өнчин ишигний дууль” кино нь Москвад болсон олон улсын кино наадмаас ГРАН ПРИ шагнал хүртэж байлаа.   Б. Нацагдорж нь “Телевизийн нэвтрүүлгийн хэл найруулга, хэрэглээний соёлын зарим асуудал” ном бичсэн бөгөөд сэтгүүл зүйн  асуудал хөндсөн нийтлэлүүдийг тогтмол бичиж, эх хэлээ хамгаалах чиглэлээр олон ажлуудыг зохиосон эрдэмтэн юм. Уулзалтанд түүний зарим нэвтрүүлэг, киноны хэсгээс сонирхуулж, номын үзэсгэлэн гарах болно. 
 	Та бүхнийг уулзалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.
            Лос Анжелис хотын Монгол номын сан



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2018-02-04, Ням )