Бельги улсын Антверпен хотын Ирээдүй Монгол сургуулийн танилцуулга
Бичсэн: Administrator   
2018-02-04, Ням

 Image

Сайн байцгаана уу?

Бельги улсын Антверпен хотод үүсгэн байгуулагдаад 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй "Ирээдүй" Монгол сургууль маань 2016 оны 10-р сарын 10-нд анх нээгдэж 31 хүүхэдтэй хичээлээ эхэлсэн. Насны ангилалаар бэлтгэл анги, 1-р ангиар хичээллэж 4-р сарын 26-нд " Эрдмийн баяр"-аа 25 хүүхэдтэй баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн, анхны хичээлийн жилээ дуусгасан. Анги удирдсан багш Л. Oюунчимэгийн ( 23 жил бага ангийн багшаар ажилласан, Тэргүүлэх зэрэглэлтэй багш) бүтээлч, хичээнгүй ажлын үр дүнд уншлагын аварга хүүхэд 1 минутанд 177 үг уншсан амжилт гаргасан бол  2017 оны 9-р сарын 2-ны Бямба гаригт 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийн 47 хүүхэдтэй; бэлтгэл анги, 1,2-р анги гэсэн 3 ангиар 4 багштай хичээллэж байна. Энэ хичээлийн жилд гимнастик, бүжгийн хичээл мөн түүх болон Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлүүдийн суурь хичээлийг нэмэлт болгон сард 1 удаа орж байна.
Б.Болормаа зөвлөх багш БТА
Л. Оюунчимэг Монгол хэлний багш Тэргүүлэх зэрэглэлтэй, БТА
Б. Оюунчимэг бүжгийн багш СТА
Н.Нарангэрэл түүх газарзүйн багш
Э.Нэргүй захирал багш БТА гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Бельги улсын Антверпен хотын Ирээдүй Монгол сургууль




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2018-02-04, Ням )