Түрүүчийн 7 хоногт "Rain: A Tribute to the Beatles" бродвэйн шоу-концертыг үзлээ. Сакроментод sold-out шоу байсан бөгөөд билетийг нь олж авсандаа их баяртай байлаа. Билетний үнэ нь суудлаасаа хамаараад 16-80-аад долларын хооронд. Дээр нь мэдээж элдэв төлбөр гээд 10 гаруй доллар нэмэгдэнэ. Битлз хэмээх домог болсон хамтлагийг үүсээд, дэлхийг доргиогоод, тарах үед нь төрж амжаагүй байсан миний бие өөрийгөө хамтлагийн улаан фэн гэж нэрлэхгүй ч дуугийн нь сонсох дуртай, ялангуяа дууны үгэнд нь дуртай нэгэн билээ. Ялангуяа оюутан байхдаа нэлээд пянзны /нөгөө том CD :-)/ цуглуулгатай байв. Энэхүү дууриан тоглогч хамтлагын дуучид, хөгжимчид нь багаасаа л Битлзээр "өвчилсөн", гитар, аман хуур зэргийг өөрсдөө зүтгэж сурцгаасан, зарим нь бүр тэднийг дууриан солгой тоглож сурсан байх ажээ. Тэд "амьдаараа" дуулдаг, тэгээд ч нэлээд хоолой сайтай, зарим нь заримтай нь нэлээд төстэй /ялангуяа Пол Макартинитэй/, мөн Битлзын тоглож байсан оргинал концерт, бичлэг, цаг үетэй нь тохируулан хувцас, үс засалт, тайзаа өөрчилж байна лээ. Бусад Бродвэйн шоунуудыг бодвол айхтар гэрэл чийдэн, тайз чимэглэлгүй ч Битлзын тухайн үеийн тоглолтын оргинал байдлыг хадгалах гэдэг үүднээс энгийн байдлыг хадгалахыг эрмэлзсэн нь дамжиггүй. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйлчилгээ үзүүлнэ |
|
Mонгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ үндсэнд нь хангаж 2012 оны 1 дүгээр сарын 29-ний Даваа гаригаас эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсныг Та бүхэнд үүгээр уламжилж байна. Ерөнхий консулын газрын хаяг: Suite 200, Merchants Exchange Building, 465 California Street, San Francisco, CA 94104 Утас: (415) 622 4000 Факс: (415) 622 3000 Цахим шуудан:
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
Вебсайт: www.sanfrancisco.mfat.gov.mn Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь: Даваа-Пүрэв: Үдээс өмнө: 09.00-13.00, Үдээс хойш: 14.00-17.00 Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй |
|
Түүх ингэж эхэлсэн: Аль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг таржээ. “Мичид” компанийхан алт угаасан мөнгөн ус, цианид натритай усаа бохирын шугам руу хийж байв. Удалгүй бохирын байгууламж хальж, хажууд нь 560 шоо метр талбай бүхий бохир устай цөөрөм үүсчээ. Гэтэл 2007 оны 4 сарын 23-нд тус цөөрмөөс ундалсан 3 үхэр, 1 хонь үхсэн байсныг задалж үзэхэд дотроос нь мөнгөн ус илэрснээр хэрэг мандсан түүхтэй. Сэтгэгдэл (1) |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл |
|
Хадгаламжийн тусгай программууд Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
“Жак Уэтерфордын нэрэмжит шагнал” олгоно |
|
Монголчууд бид дэлхийг эзэлсэн өвөг дээдсийнхээ түүхийг ярихаараа омогшин бахархдаг үндэстэн. Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ой тохиож байна. Саяхан Монголын толгой түүхчид хэлэлцээд түүхэн эх сурвалжуудыг иш үндэс болгон Чингис хааны мэндэлсэн сар өдрийн тухай тогтсон шийдвэр гаргаж түүнийг Ерөнхийлөгч зарлигаар баталгаажуулсан. Ийнхүү Чингис хааны мэндэлсэн сар өдрийг аргын тооллын 1162 оноор тогтоож билгийн тооллоор гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн бүртгэж жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэж байхаар шийдсэн. Чухамдаа Чингис хааны хийгээд түүний залгамжлагчдын байлдан дагуулал дэлхийн талыг эзэлсэн гэх боловч тухайн цагтаа нээгдээд байсан хуурай газрын түвшинд бүхэл дэлхийг эзэрхсэн хэрэг юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ? |
|
\эргэцүүлэл-01\ Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй. Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь "шүдний өвчин" болон хувираад буй. Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 000 орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монголчууд Монте-Карлогийн наадмаас хүрэл алиалагч хүртлээ |
|
Монголын циркийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжлаа. Монакогийн Вант Улсад болдог Циркийн наадам бол дэлхийн циркчдийн хувьд спортоор харьцуулбал Олимп нь, Дэлхийн аварга нь билээ. Энэ жил, 1 сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд уламжлалт 36 дахь удаагийн наадам болж байгаа юм. 36 жилийн энэхүү их тэмцээний түүхэнд манайх хоёр удаагаа төрийнхөө далбааг Монакогийн тэнгэрт мандуулсан амжилттай. Анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “мөнгөн алиалагч”, үүний дараа Blue Sky Girls хамтлаг мөн уран нугаралтаар “хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Угаасаа дэлхийн циркэд Монголын уран нугаралт бранд нэр болсон төрөл. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ц.САРАНТУЯА: АМЕРИК САЙХАН, ТЭГЭХДЭЭ ДИВААЖИН ГЭХ НЬ ХААШАА ЮМ |
|
Шинэ он гаруут интернэтээр ярилцсан зочин маань алсын Америкт суугаа, телевизийн нэрт сэтгүүлч Ц.Сарантуяа.Нэгэн цагт үндэсний телевизийн эфирийг эзэгнэж,улс төр,нийгмийн хурц хурц асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүдээрээ олныг шуугиулж явсан дайчин бүсгүй.Бас дэлхийн олон улс орноос цуврал сурвалжлагууд үзүүлж,мэдлэг мэргэжлээрээ цойлж явсан нэгэн. АНУ дахь Монгол Телевизийн захирал, Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбооны тэргүүн, Олон улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяатай ярилцлаа.
Сараа захирал хүний нутагт ямар их удаж байна вэ? Аяны богцоо хэр дүүргэж явна вэ?Бид гэр бүлээрээ АНУ-д амьдраад 11 дэх жил рүүгээ орж байна.Монгол Улсын иргэн,Америкт түр оршин суугч гэж харьяаллаа тодорхойльё.Цагаач бол биш.Энэ үгэнд нэг л дасдаггүй юм.Харласан,харлаагүй нь хамаагүй эндхийн монголчуудыг АНУ-д түр оршин сууж байгаа гадаадын иргэд гэх нь зүйтэй байх.Анх биднийг ирэхэд албан бус тоогоор монголчууд АНУ-д 5 мянга гарсан гэж байсан.Одоо бол 20 мянга хол давсан байгаа.Сүүлийн үед хүмүүс нутаг буцах нь олширлоо. Сэтгэгдэл (4) |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Жилийн орлогын татвар бодож үйлчилнэ |
|
Танд болон танай гэр бүлийхэнд шинэ оны мэндийг хүргэе! Жил бүрийн 4 сарын 15-өөс өмнө ажил, үйлчилгээ хийсэн явуулсан хувь хүн, албан байгууллага бүр өнгөрсөн оныхоо татварынхаа бодолтыг хийж улс болон мужидаа явуулдаг.
Та татвараа бодуулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ? -2011 оны турш та болон таны гэр бүлийн хүн SSN-аараа тухайн албан байгууллагадаа үндсэн ажилтнаар ажилласан бол ажил олгогч тань W-2 эсвэл гэрээт ажилтан бол 1099-MISC гэсэн баримтыг 1-р сарын 31-с өмнө таньд илгээсэн байх ёстой. -Хэрэв та мөрийтэй аль эсвэл хонжворт тоглоомоос бэлэн мөнгө аль эсвэл эд зүйлийн орлого олсон бол тухайн шагналыг олгосон байгууллага нь 1099 – G баримтыг явуулдаг. -Хэрэв та банк санхүүгийн байгууллагад хадгаламжийн данстай байсан бөгөөд үүнээсээ хүү авч байсан бол энэхүү хүү нь татварт ногдох орлогод орж явдаг. 1099 - INT гэсэн баримтыг банк санхүүгийн байгууллаг а явуулдаг. Сэтгэгдэл (2) |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь |
|
Монголыг Америктай харьцуулах нь Өргөн хэрэглээний хүнсний барааны болон үйлчилгээний үнэ ханш Монгол улс ( Улаанбаатар хот ) АНУ ( Томоохон хотуудад ) 1. Мах ( үхэр ) 4500 төгрөгөөс дээш 1pound 3.87 ам.дол буюу 1 кг нь 10836 төг орчим 2. Сүү (л ) 1233 төг 1gal 3.55 ам.дол буюу 1 л нь 1302 төг 3. Талх ( ширхэг) 680 төгрөгөөс дээш 1.399 ам.дол буюу 1946 төг 4. Будаа ( кг ) 1677 төг 1lb 0.75 ам.дол буюу 1 кг нь 2100 төг орчим 5. Элсэн чихэр (кг ) 1697 төг 1lb 0.7 ам.дол буюу 1 кг нь 1960 төг орчим 6 Гурил (кг ) 850 төг 1lb 0.5 ам.дол буюу 1 кг нь 1400 төг Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Консулын газарт болсон уулзалт ярилцлага |
|
Монгол Улсаас Сан-Франциско хотноо суух консулын газарын ажилтнууд шинэ он гараад бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж байнгын үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлууд явагдаж байгаа билээ. Өчигдөр орой консулын газараар ороод гарлаа. Мягмар гарагт Ерөнхий консул Н.Анхбаяр, консул П.Баасанхүү, дэд консул Б.Болд нар байрандаа Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ) болон монголчуудын олон нийтийн байгууллага, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодолоо солилцов. Ингээд Бэй Аэриагийн монголчуудын дунд нэн түрүүнд шаардлагатай байгаа консулын бүх төрлийн үйлчилгээ авах болон холбогдох бусад асуудлаар ерөнхий консул Н.Анхбаярын өгсөн зарим тайлбарыг товчлон уншигч та бүхэнд хүргэж байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|